СЭЛЭНГЭ: Дотуур байрны орчны эрсдэлийг үнэлэх судалгааг хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны нэгдүгээр сарын 02 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий
боловсролын 3-р сургуулийн хүүхэд хамгааллын багаас дотуур байрны гадаад,
дотоод орчны эрсдэлийг үнэлэх судалгааг зохион байгуулжээ.
Судалгааг
хийхдээ дотуур байранд амьдардаг хүүхдүүдийг хамруулсан байна.
Судалгаанд
оролцсон хүүхдүүдээс дотуур байрны ариун цэврийн байгууламжийг сайжруулж эрэгтэй,
эмэгтэй нойлын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн саналыг хэлсэн байна.
Иймээс суралцагчдын
санал, хүсэлтэд тулгуурлан дотуур байрны ариун цэврийн байгууламжийг сайжруулах
ажлыг үе шаттай хийж эхэлжээ.
Нэн түрүүнд
эхний ээлжид нэн түрүүнд автомат эрэгтэй нойлын тоог 2-оор нэмэгдүүлж, 6-н
настнуудын гар угаах угаалтуур нэгийг хийжээ.
Мөн усанд
орох бойлер хоёрыг шинээр байршуулсан байна.