ДОРНОД: Шинэ оны босгон дээр 8 хүүхэд төржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БОЭТ-ийн Төрөх эмнэлэгт шинэ оны босгон дээр 8 хүүхэд төржээ.
12 дугаар сарын 31-нд дөрвөн охин, нэг хүү, нэгдүгээр сарын 1-ний өдөр хоёр хүү, нэг охиныг өлгийдөн авсан байна. Сонирхуулбал, шинэ он солигдох мөчид хамгийн ойр гэвэл 31-ний 19.40 цагт 3890 гр жинтэй охин, он гармагц 00.48 цагт 3800 гр жинтэй хүү төржээ.
Эх, хүүхдүүдийн бие сайн, хэвийн бойжиж байна гэж БОЭТ-өөс мэдээлэв.