Хятадын Батлан хамгаалахын шинэ сайдыг томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-30 11:33:48

БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 30 /ВВС/. БНХАУ-ын Батлан хамгаалахын шинэ сайдаар Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний ерөнхий командлагч асан Дун Жюныг томилжээ.


Түүний өмнөх сайд Ли Шанфү наймдугаар сарын сүүлчээс хойш олны өмнө үзэгдээгүй ба хоёр сарын өмнө албан тушаалаас нь огцруулсан юм.


Дун Жюнийг баасан гарагт буюу өчигдөр болсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны хуралдаанаар томилжээ.


Өдгөө 62 настай Дун Жюн нь 2021 оны наймдугаар сард Тэнгисийн цэргийн хүчний командлагчаар томилогдож байсан бөгөөд үүнээс өмнө ХАЧА-ийн Өмнөд байлдааны тойргийн дэд командлагчаар ажиллаж байжээ.

相关新闻