Тэрбумтан Жим Рэтклифф "Манчестер Юнайтед"-ын хувьцааг худалдан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-12-25 15:48:12

МАНЧЕСТЕР, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /aljazeera/. Британийн тэрбумтан Жим Рэтклифф хөл бөмбөгийн “Манчестер Юнайтед” клубийн хувьцааны 25 хувийг худалдаж авсан тухай клубийн хэвлэлийн алба мэдээлжээ. 


Ж.Рэтклифф мөн "Олд Траффорд" цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх ажилд 300 сая ам.долларын хөрөнгө оруулах ажээ. 


"Нутгийн хүү, клубийг насан туршдаа хүндэтгэн биширч яваа хүний хувьд “Манчестер Юнайтед”-ын удирдах зөвлөлтэй клубийн үйл ажиллагааг хариуцах гэрээ хэлэлцээрт хүрч чадсандаа маш их баяртай байна" гэж тэрбээр хэлжээ.


Өдгөө 71 настай Ж.Рэтклифф "Юнайтед"-ыг Англи, Европ, дэлхийн хөл бөмбөгийн оргилд дахин харахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. 


Тус клуб нь Английн 20 удаагийн аварга, Английн цомын тэмцээнд 12 удаа, Лигийн цомд 6 удаа, Английн супер цомд 21 удаа түрүүлсэн юм. Мөн Аваргуудын лигт гурван удаа, Европын лиг, УЕФА-гийн супер цом, Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр нэг удаа түрүүлжээ.


相关新闻