Парисын олимпын наадамд цагаан тугийн дор жагсах эрсдэлээс гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-25 10:50:23

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ оны есдүгээр сарын 22-нд Дэлхийн Допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа өгсөн байдаг.

 

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас ажлын хэсэг гарч, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд шаардлагуудыг гурван сарын хугацаанд бүрэн биелүүллээ.

 

Тус байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн таван хүнээс бүрддэг байсныг олон талын төлөөлөл бүхий 13 хүнтэй болгож өргөжүүлсэн нь допингийн эсрэг үйл ажиллагаа ил тод байх боломжийг бүрдүүлсэн байна.

 

Иймээс Парисын олимпын наадамд манай тамирчид Монгол Улс төрийн далбаан дор оролцож, хурд, хүч, чадвараа сорих боллоо.

相关新闻