ӨМНӨГОВЬ: "Ангкорын математикийн олимпиад-2023"-д сурагчдын баг амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-18 17:30:30

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Камбожийн Хаант Улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг олон улсын "Ангкорын математикийн олимпиад-2023"-д Өмнөговь аймгийн сурагчдын баг амжилттай оролцлоо.

 

Олон улсын математикийн олимпиадыг 3-12 дугаар ангийн сурагчдын дунд гурван үе шаттайгаар зохион байгуулж, долоон улсын 6000 гаруй сурагч оролцжээ.

 


Тодруулбал “Ангкорын математикийн олимпиад-2023” тэмцээний I шатыг 2023 оны аравдугаар сарын 22-нд зохион байгуулсан бол II шатыг 2023 оны арваннэгдүгээр сарын 19III буюу финалын шатны тэмцээнийг 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулжээ.

 

Олимпиадын эхний хоёр шатыг онлайнаар зохион байгуулж, финалын шатны тэмцээнд оролцогчид биеэр оролцдог.

 

Олимпиадын тест нь логик болон матетатикийн асуултаар бүрдсэн бөгөөд үргэлжлэх хугацаа 75 минут байжээ.

 


Харин Өмнөговь аймгаас 5-9 дүгээр ангийн ангилалд Ч.Мөнх-Од багштай есөн сурагч оролцож, Ангкорын олон улсын математикийн олимпиадын финалын шатнаас гурван алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.


Олон улсын олимпиадад оролцох боломжоор хангасан Өмнөговь аймгийн ЗДТГ-ын хамт олонд эцэг, эхчүүд талархал илэрхийллээ.


相关新闻