БАЯН-ӨЛГИЙ: Орон нутагт халаалтын шингэн үйлдвэрлэж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Марал инфинит" компани орон нутагт "Хүйтний оргил" нэртэй халаалтын шингэн буюу ахуйн тосол үйлдвэрлэж эхэллээ.
Тус компани нь нэг удаагийн үйлдвэрлэлээр 500 кг, өдөрт 2 тонн хүртэл ахуйн тосол үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
"Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн -30 хэмийн хүйтэн, +108 хэмийн халууныг тэсвэрлэх бөгөөд айл өрхийн энгийн халаалтад хэрэглэнэ. Муудахгүй, ууршихгүй, зэврүүлэхгүй тул халаалтын системд нэг удаа хийсэн шингэнийг 5 жилийн турш ашиглаж болдог онцлогтой. Үнийн хувьд Улаанбаатар хотод үйлдвэрлэж байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс 500-1000 төгрөгөөр хямд гарч байна" хэмээн компанийн захирал А.Студент хэлэв.
"Марал инфинит" компани ирэх оноос тээврийн хэрэгслийн хөргөлтийн шингэн
үйлдвэрлэхээр төлөвлөж байна.