COP29 Азербайжанд болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДУБАЙ, 2023
оны арванхоёрдугаар сарын 12 /Xinhua/. Уур амьсгалын өөрчлөлтийн
тухай НҮБ-ын Суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурлыг /COP29/ Азербайжан улсад зохион
байгуулахаар болсныг COP28-ын Ерөнхийлөгч Султан Ахмед Аль
Жабер даваа гарагт мэдэгдлээ.
Өмнөд Кавказын тус
улс өнгөрсөн бямба гарагт Зүүн Европын бусад орны дэмжлэгийг авсны дараа ийнхүү уг чуулганыг зохион байгуулах эрхийг
авчээ.
АНЭУ-ын Дубай хотноо болж буй COP28-д дэлхийн улс орнуудад тулгарч буй уур амьсгалын хямралыг дэлхийн хэмжээнд шийдвэрлэх арга замыг боловсруулахаар 110 мянга гаруй төлөөлөгч оролцож байна. Энэхүү бага хурал мягмар гарагт өндөрлөнө.