ОРХОН: Сүүлийн таван жилд бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг судалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Цагаан шонхрын жигүүр” ТББ-аас “Орхон аймгийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” криминологи судалгааны ажлын тайланг танилцууллаа.
Тус байгууллагын хийсэн судалгаагаар Орхон аймагт сүүлийн таван жилд бүртгэгдсэн гэмт хэргийн 26,9 хувь нь
хулгайлах, 26,7 хувь нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, 16,9 хувь нь залилах, 3,5 хувь нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний
аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг эзэлж байна.
Хүн ам өсөхийн хэрээр гэмт хэргийн гаралт ихсэх зүй
тогтол ажиглагддаг боловч Орхон аймагт сүүлийн таван жилийн хугацаанд гэмт
хэргийн гаралт бага байгаа нь урьдчилан сэргийлэх ажил болон олон нийтэд чиглэсэн
нөлөөллийн аян, өдөрлөгийг тогтмол зохион байгуулдагтай холбоотой гэж
судалгааны багийхан дүгнэжээ.
Судалгааны дүнг үндэслэн
Орхон аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дунд хугацааны бодлогын баримт
бичиг боловсруулахад ашиглах ажээ.