Цахилгаан станцад гал гарсны улмаас Пуэрто-Риког харанхуй нөмөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-09-22 12:36:20

САН-ХУАН. /BBC/. Цахилгаан станцад гарсан галын улмаас Пуэрто-Рикогийн 1.5 сая оршин суугч гэрэл цахилгаангүй болжээ.

Цахилгаан дамжуулах хоёр шугам гал түймрийн улмаас гэмтсэн тухай албаны хүн ярьсан байна. Цахилгаан хангамжийг пүрэв гарагт ихэнх дүүргүүдэд сэргээхээр ажиллаж байна.

Пуэрто-Рикогийн Цахилгаан эрчим хүчний газар бүтцийн өөрчлөлт хийж байгаа бөгөөд хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд санхүүжилт хайж байгаа билээ.

Гал түймэртэй тэмцэх байгууллагын мэдэгдсэнээр, арлын өмнөд хэсэгт байдаг цахилгаан станцад гарсан гал түймэр 3.5 сая хүний өдөр тутмын амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлжээ.

Гал гарсан шалтгаан одоогоор тодорхой биш байна. Галын улмаас замын түгжрэл үүсч сургууль болон худалдааны газрууд хаалгаа барьжээ.

Генераторууд ажиллахгүй болсны улмаас Пуэрто-Риког харанхуй бүрхэж, 15 газарт гал түймэр гарсан байна.

Х.Сарнай

 

 

相关新闻