ДУНДГОВЬ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 7.6 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн
Статистикийн хэлтсийн мэдээлснээр 2023 оны 10 дугаар сарын байдлаар тус аймагт хэрэглээний
бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхтэй
харьцуулахад 7.6 хувиар өсжээ.
Ийнхүү бараа,
үйлчилгээний үнэ өсөхөд хүнсний барааны
болон амралт чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний үнийн өсөлт хамгийн ихээр
нөлөөлсөн байна.
Тодруулбал, хүнсний бараа,
согтууруулах
бус ундааны бүлгийн үнэ 16.0
хувь, согтууруулах ундаа, тамхи
мансууруулах бодисын үнэ 6.5
хувь, хувцас бөс бараа гутлын
бүлгийн үнэ 8.6 хувь, орон
сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш бүлгийн үнэ 0.8 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн
үнэ 8.5 хувиар тус тус өссөн байна.
Харин амралт
чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 17.8 хувиар өсчээ.
2023 оны 11 дугаар сарын 13-ны
байдлаар тус аймагт хонины нэг кг мах мах 8500, ямааны мах 7500, үхрийн мах
13000, нэгдүгээр зэргийн гурил 2780, элсэн чихэр 4960, цагаан будаа 3960,
задгай сүү 5000 төгрөгийн үнэтэй байна.
Харин нэг литр АИ-92 шатахуун 2530, А-80 шатахуун 2510, дизель түлш 4000, ямааны
нэг кг ноолуур
100000, нэг боодол өвс 14000
төгрөгөөр зарагдаж байгаа юм.