Хятад улс Зүүн Өмнөд Азийн таван оронтой цэргийн хамтарсан сургууль хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН, 2023
оны арваннэгдүгээр сарын 13 /Xinhua/. Хятадын Ардын чөлөөлөх арми Камбож, Лаос,
Малайз, Тайланд, Вьетнамын Зэвсэг хүчнүүдтэй
11 дүгээр сарын дундаас сүүлч хүртэл хамтарсан
сургуулилалт хийнэ гэж Хятадын Батлан хамгаалах
яам ням гарагт мэдэгджээ.
Терроризмтой тэмцэх, далай тэнгис дэх аюулгүй байдлыг хангах ажиллагааны хүрээнд явуулах уг хамтарсан сургуулилалтыг
Хятадын өмнөд нутгийн
Гуандун мужид явуулна.
Энэхүү хамтарсан сургууль нь оролцогч талуудад хот суурин газарт терроризмтой тэмцэх, далайн дээрмийн гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, мөн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын тулд цэргийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой ажээ.