БУЛГАН: Монголын 12 дуучин Кавказын тайзнаа ая дуугаа өргөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-11-09 16:46:49

Булган, арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын сонгодог урлагийг Кавказын тайзнаа эгшиглүүлэхээр тэнцсэн 12 дуучны 2 нь Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин МУСТА Б.Гантөмөр, дуучин Н.Аззаяа нар байна.

   

Аднан Шахбулатовын нэрэмжит Бүгд Найрамдах Чечень Улсын Филармонид ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан "Орфей-2023" Олон улсын VI уралдаан арав хоногийн дараа эхэлнэ.

 

Чеченьд болох Муслим Магомаевын олон улсын VI уралдаан Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчдийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсаа Ази тивээс төлөөлж оролцох дуучдыг зарлахад орон нутгийн Театр болон чуулгуудаас энэ жил хоёр уран бүтээлч тэнцсэн нь Булганых байв.

 

"Орфей" уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай олон улсын соёлын томоохон үйл ажиллагаа болжээ.

 

Зургаа дахь жилдээ болох уралдаанд оролцохоор ОХУ-ын хязгаар, бүс нутгууд, гадаадын орнуудын шилдэг гоцлол дуучид нэрт баритон Магомаевын урын санд орсон дуурийн болон эстрадын дуу гэсэн хоер үндсэн төрөлд өрсөлдөнө.




Энэхүү наадамд нүүдэлчин монголчуудынхаа сонгодог урлагийг Кавказын тайзнаа эгшиглүүлэхээр тэнцсэн дуучид бол

1. Монгол Улсын Консерваторийн дуучин Батзаяагийн Мөрөн 

2. Монгол Улсын Соёл Урлагийн Их сургуулийн багш Эрдэнэболдын Энхүүжин 

3. Гнесиныхны нэрэмжит ОХУ-ын Хөгжмийн Академи Баатарын Доржнамжин 

4. МУУГЗ, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин         Баатархүүгийн Гантөмөр

5.  МУСТА, Монгол Улсын Филармонийн дуучин Баяраагийн Дэлгэрбаяр

6.  Монгол Улсын Соёл Урлагийн Их сургуулийн дуучин  Бат-Эрдэнийн Гомбожав

7.  Монгол Улсын Үндэсний Урлагийн Их театрын дуучин Батбаярын Чинбаатар

8.  МУСТА, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын дуучин Лхагвадоржийн Бүүвэйбаатар

9.  ЦЕГ-ын Сүлд чуулгийн дуучин  Гантулгын Алтанхуяг 

10.ЦЕГ-ын Сүлд чуулгийн дуучин  Алтанхуягийн Отгонболд 

11. Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын дуучин  Хүрэлбаатарын Бямбарагчаа 

12. МУУГЗ, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжимт Жүжгийн театрын дуучин  Насанжаргалын Аззаяа нар юм.

 

相关新闻