“Хэнтийн хөрөнгө оруулалтын чуулган”-аар найман компани хамтран ажиллахаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. “Хэнтийн хөрөнгө оруулалтын чуулган-2023” өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймгийн төв Чингис хотод болсон. Энэ үеэр Монголын тэргүүлэгч дөрвөн компани Хэнтий аймагт салбараа нээж, найман компани ХАА, аялал жуулчлал, барилга, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Эдгээрийг дурдвал:
- “Исун мод тур” компани Дадал
суманд зочид
буудал, зоогийн газрын үйлчилгээг олон улсын стандартын түвшинд хүргэх, орон
нутагт шинээр ажлын байр бий болгох эко жуулчны бааз байгуулахаар болов,
- Үүрэн холбооны тэргүүлэх компани болох “Жимобайл” компани Хэнтий аймагт үүрэн
холбооны дуудлага хүлээн авах төвөө нээж эхний ээлжид 15-20 хүнийг ажлын
байраар хангана,
- “Эм Си Эс Си” компани 1300 айлын жишиг хорооллын эхлэлийг тавьж, 250 айлын орон сууц барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
- Хаан банк 20 айлыг ипотекийн зээлд хамруулж, эхний 2 өрхөд
батламж гардуулав.
- ШУТИС аймгийн хөгжлийн бодлогыг дэмжих сургалт, судалгаа,
инновацын чиглэлээр хамтран ажиллахаар болов,
- ХААИС хөдөө аж ахуйн салбарын мэдээлэл, туршлага солилцож харилцан суралцах болон хамтран ажиллах, эрдэм шинжилгээ, судалгаа, технологи хөгжүүлэлт, орон нутагт инновацыг бий болгоход харилцан уялдаатай хамтран ажиллах гэрээг тус тус байгууллаа.