ГОВЬ-АЛТАЙ: Хүүхдийг Ивээх Сангийн “Денан” төсөл хамтран фургон автомашин өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-03 11:01:17

Есөнбулаг 2023 оны арваннэгдүгээрдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хүүхдийг Ивээх Сангийн “Денан” төсөл, Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутгийн зөвлөлөөс сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн “УАЗ” маркийн фургон автомашиныг хүлээлгэн өглөө.


Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл” нь Говь-Алтай аймгийн Чандмань сумд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд шүдний кабинет байгуулж сумын Эрүүл мэндийн төвд 2022 оны 11 дүгээр сарын 1-нд хүлээлгэн өгсөн юм. Ингэхдээ орчин үеийн шүдний кабинетад байх шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж мөн алслагдсан бүс нутагт явуулын амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой зөөврийн багаж зэрэг амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой болсон билээ. 

Энэхүү эрүүл мэндийн төслөөр дамжуулан шинэ төгссөн шүдний эмчийг ажлын байраар хангаад зогсохгүй, ажлын байран дээрх чадавжуулах сургалтыг зохион байгуулж, дадлагажуулан тус аймгийн Чандмань, Эрдэнэ сум, Баянтоорой тосгоны иргэдэд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

相关新闻