ОРХОН: Хүнсний ногооны хэрэгцээнийхээ 67,8 хувийг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-10-31 10:41:39
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 31./МОНЦАМЭ/. Орхон аймаг энэ онд 5374 га талбайд тариалалт хийхээс 5560 га талбайд 14 аж ахуйн нэгж, 558  өрх  тариалалт хийжээ.


Үүнээс үр тариа 3904 га, тэжээлийн ургамал 287 га, тосны ургамал 821 га, төмс 140 га, хүнсний ногоо 408 га-д тариалснаас өнөөдрийн байдлаар ургац хураалт үр тариа, төмс, тосны ургамал, хүнсний ногоог 100 хувь хурааж дуусгажээ. Харин тэжээлийн ургамал хураалт 87 хувьтай байна.    


Орхон аймаг төмсний хэрэгцээнийхээ 41,4 хувийг, хүнсний ногооны хэрэгцээнийхээ 67,8 хувийг дотоодоосоо хангаж байна. 

相关新闻