ОРХОН: “Эрдмин” ХХК БОЭТ-д зүрхний аппарат бэлэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын
27. /МОНЦАМЭ/. “Монгол хүн та эрүүл байгаарай” уриан
дор “Эрдмин” ХХК Орхон аймгийн БОЭТ-д 49 сая төгрөгийн тоног төхөөрөмж өглөө.
БНХАУ, ХБНГУ-д үйлдвэрлэсэн зүрхний цахилгаан бичлэгийн хоёр аппарат болон
24-72 цагийн турш зүрхний үйл ажиллагааг бүртгэх, оношлох Холтер ЭКГ аппарат
өгчээ.
Орхон аймагт зонхилон тохиолдох өвчний тэргүүнд зүрхний далд хэм алдагдах,
цусан хангамжийн тасалдал, дутагдал, зүрхний титэм судасны эмгэг өвчин эзэлдэг.
Иймд “Эрдмин” ХХК оношилгоо, эмчилгээний дэвшилтэт
аппаратыг БОЭТ-д өгснөөр олон хүнийг шуурхай эмчилж амь нас, эрүүл мэндийг нь
аврах боломж нэмэгдэж байна.
Дээрх хоёр аппарат нь хүний өдөр тутмын ажил, хөдөлмөрт нь саад болохгүй, өвдөлт өгөхгүйгээр мэдээлэл боловсруулах буюу тухайн хүн биедээ зүүж, хэрэглэхэд ямар ч төвөггүй гэдгээрээ давуу талтай юм.