ОРХОН: “Соёлыг түгээе” аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 26./МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газраас
гурав дахь жилдээ “Соёлыг түгээе” аяныг зарлаж байна.
Аян энэ сарын 20-ноос 12 дугаар сарын
20 хүртэл үргэлжилнэ. “Эерэг хандлагыг Эрдэнэтээс” уриатайгаар эхэлсэн тус аяны
хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, албан газрууд нийгэмд чиглэсэн үйл
ажиллагаа явуулах, соёлтой үйлчлэх, соёлыг бий болгоход анхаарч ажиллах юм.
Иймд томоохон худалдааны төвүүд
ажиллах цагийн хуваариа уртасгах, хэрэглэгчдийн боловсролд мэдлэг нэмсэн
мэдээлэл түгээх, төрийн байгууллагууд цаг товлолт болон үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлээр
олон ажлыг эхлүүлээд байна.
Мөн албан байгууллагуудыг
ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд бүрэн
хамруулах аж.
Аяны хаалтыг 12 дугаар сарын 11-нд
хийх бөгөөд идэвхтэй оролцсон албан байгууллага, иргэнийг олон нийтэд
сурталчлах юм.