Б.Хулан тулааны наадмын мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-25 10:15:42

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Саудын Арабын Рияадх хотноо болж буй “World Combat Games-2023” буюу Дэлхийн тулааны наадмын жюү жицүгийн -70кг жинд барилдсан Б. Хулан мөнгөн медаль хүртлээ.

 

Тэрбээр эхний тойрогтоо Германы тамирчныг оноогоор ялж, 2-р тойрогт Ангол улсын тамирчныг цэвэр, хэсгийн аваргын төлөө Францын тамирчинтай барилдаж идэвхийн оноогоор ялснаар аваргын төлөө шалгарсан юм. Харин аваргын төлөө Германы тамирчинтай барилдаж ялагдсанаар “World Combat Games-2023”-ын мөнгөн медальтан боллоо.

 


Дэлхийн чансаанд эхний 8-д бичигддэг тамирчид урилгаар очиж оролцдог тус наадамд спортын 16 төрлөөр 80 гаруй орны 1700 гаруй тамирчин өрсөлдөж байна.

 

Дэлхийн тулааны наадам энэ сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд Монгол Улс 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар 38 дугаар байрт явж байна. 

相关新闻