ХЭНТИЙ: Чингис хотод 100 хүүхдийн дотуур байрыг ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Чингис, 2023 оны аравдугаар сарын 19, /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн 100 ортой дотуур байрны барилгын ажлын гүйцэтгэлтэй аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон холбогдох албаны хүмүүс танилцлаа.
Тус барилгыг улсын төсвийн гурван тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр “Си Эйч Би Жи констракшн” ХХК өнгөрсөн оны тавдугаар сараас барьж эхэлжээ. Нийт 1147 м.кв талбайтай, 25 өрөөтэй 100 хүүхдийн хүчин чадалтай, камержуулалттай, гаднаа 60 машины авто зогсоол, мини хөл бөмбөгийн талбай, 3x3-ын сагсан бөмбөгийн талбайтай орчин үеийн стандартад нийцсэн дотуур байрыг ийнхүү барьж байна.
Одоогоор барилгын ажил дууссан, гаднах тохижилт, хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбайн будгийн ажлууд үлдсэн бөгөөд ойрын өдрүүдэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.