Нобелийн Энх тайвны шагналт М.Ахтисаари таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-10-17 15:36:58

ХЕЛЬСИНКИ, 2023 оны аравдугаар сарын 17 /VOA/. Финландын Ерөнхийлөгч асан, олон улсын мөргөлдөөнийг зохицуулах үйлсийнхээ төлөө 2008 оны Нобелийн Энх тайвны шагналыг хүртэж байсан дэлхийн энх тайвны зуучлагч Марти Ахтисаари 86 насандаа таалал төгсжээ.  


Хүч хэрэглэсэн мөргөлдөөн гарахаас сэргийлэх, тэдгээрийг шийдвэрлэх зорилгоор байгуулсан М.Ахтисааригийн сан түүнийг даваа гарагт нас барсан гэж мэдээлсэн байна. Тус сангийн зүгээс үүсгэн байгуулагч бөгөөд удирдах зөвлөлийн дарга М.Ахтисаариг таалал төгссөнд гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлжээ. 2021 онд түүний Альцгеймерийн өвчин хүндэрсэн талаар мэдээлэл гарч байсан юм.  


Тэрбээр 1990-ээд оны сүүлчээр Сербийн цэргүүд Косовогоос гарсан, 1980-аад онд Намиби улсын тусгаар тогтнолыг тунхагласан, 2005 онд Индонезын Ачех муж өөртөө засах эрхтэй болсон зэрэг үйл явдлуудад энх тайвны хэлэлцээрийг байгуулахад жинтэй хувь нэмэр оруулж байлааМ.Ахтисаари мөн 1990-ээд оны сүүлчээр Умард Ирландын энх тайвны үйл явцад оролцож, террорист IRA бүлэглэлийн зэвсгийг хураах ажиллагаанд хяналт тавих үүрэг хүлээж байв


Норвегийн Нобелийн Энх тайвны хороо 2008 оны аравдугаар сард М.Ахтисаариг энх тайвны шагналтнаар тодруулахдаа, олон улсын зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд олон тив дамнан 30 гаруй жилийн турш гаргасан хүчин чармайлтыг нь өндрөөр үнэлсэн байна.


М.Ахтисаари нь Финландын Ерөнхийлөгчийн албыг 1994-2000 он хүртэл зургаан жилийн хугацаатай хашсан бөгөөд хожим нь албан бус яриа хэлцэл, зуучлалын замаар хүч хэрэглэсэн мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх зорилготой, Хельсинки хотод төвтэй "Хямралын менежментийн санаачилгыг" байгуулсан билээ.

相关新闻