Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын үндэсний зөвлөгөөнд 700 гаруй албан хаагч оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын үндэсний зөвлөгөөнийг 10 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.
Зөвлөгөөнөөр ус цаг уур, орчны хяналт шинжилгээний ажлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилго, зорилт, хөгжлийн хөтөлбөрөө тодорхойлох юм байна.
Монгол Улсын хэмжээнд ус цаг уурын салбарын 1900 гаруй албан хаагчид 24 цагийн турш тасралгүй ажилладаг ба агаар, хөрс, усны төлөв байдлыг шинжихээс гадна ус, цаг агаарын урьдчилсан мэдээ болон аюултай үзэгдлийн мэдээллийг гаргадаг юм.
Байгалийн гамшигт үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэл дээр урьдчилан мэдээлэх нь хөдөө аж ахуй, малчид, тариаланчид гэх мэт ус, цаг уурын мэдээлэл хүн бүрийн амьдралд чухал нөлөөлөл үзүүлдэг. Уг салбарыг үеийн үед залгамжлан 99 жилийн турш тасралтгүй авч яваа ус цаг уурын салбарыг олон нийтэд таниулах, энэ цаг үеийн ачааг үүрч яваа 700 гаруй албан хаагч үндэсний зөвлөгөөнд норолцож, цаашдын хөгжлөө тодорхойлох ажээ.