Израилын арми хуурай газар, агаар, далай тэнгисээр дайралт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-10-15 10:02:58

ИЕРУСАЛИМ, 2023 оны аравдугаар сарын 15 /BBC/. Израилын арми хуурай газар, агаар, далай тэнгисээр дайралт хийхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн боловч дайралтыг хэзээ хийх талаар болон бусад мэдээллийг өгөөгүй байна.


Үүнээс үзэхэд Израилын тал Газын зурвас руу хуурай замаар дайралт хийх төлөвтэй байна. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху фронт дээр биечлэн очиж цэргүүдтэй уулзах үеэрээ “дараагийн үе шат эхлэх гэж байна хэмээн хэлжээ.


Газын зурвасын хойд хэсэгт амьдарч буй 1.1 сая палестинчуудыг өмнөд хэсэг рүү нүүхийг Израилын эрх баригчид шаардсан тул олон мянган хүн автомашинаар болон явганаар дүрвэсээр байна. Энэ үеэр дүрвэж буй эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүдийн сууж явсан автомашин агаарын цохилтод өртөж, олон хүн амиа алджээ.


Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд ХАМАС бүлэглэлийнхэн хил даван халдлага үйлдсэний улмаас Израилд 1300 гаруй хүн амь үрэгджээ. Хариуд нь Израилын тал Газын зурвасыг бөмбөгдсөний улмаас 2200 гаруй хүн амиа алдсан тухай Палестины эрх баригчид мэдэгдсэн байна.



相关新闻