БУЛГАН: Ургац хураалт 18,3 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 55500,3 га-аас
10144,4 га талбайд хураалт хийж ургац хураалт 18,3 хувьтай байна.
Үүнээс 97 га-аас 60,4 тонн үр тариа, 6717 га-аас 10556 тонн улаан
буудай , 170 га-аас 1444 тонн төмс, 105,4
га-аас 906,9 тонн хүнсний ногоо, 413 га-аас 1236 тонн тэжээлийн ургамал, 2617
га-аас 1458 тонн тосны ургамал, 25 га-аас 16,9 тонн жимс жимсгэнэ тус тус
хураан авсан байна.
Аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар 2092 га-д үр тариа, үүнээс 37087 га-д улаанбуудай, 473 га-д төмс, 303 га-д хүнсний ногоо, 5609 га-д тэжээлийн ургамал, 9750 га-д тосны ургамал, 187 га-д жимс нийт 55500,3 га-д тариалалт хийсэн байна.