ДУНДГОВЬ: Сайнцагаан сумын I цэцэрлэг хүүхдийн хоолонд өөрсдийн тарьсан хүнсний ногоог хэрэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн зургаан бүлэгт, 220 хүүхэд суралцдаг.
Тус цэцэрлэг "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулья” аймгийн дэд хөтөлбөр, Олон улсын Эко сургууль цэцэрлэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, туршилтын талбайдаа төмс, хүнсний ногоо тарьж, ургуулан хүүхдүүдийнхээ хоол, хүнсэнд хэрэглэж байна.
Энэ жил цэцэрлэгийн багш, сурагчид 39,9 кг шар манжин, 32,4 кг хүрэн манжин, 8 кг хар манжин, 32,9 кг төмс, 13,9 кг лууван, 32 кг байцаа, 12 кг сонгино, 2 кг сармис нийт 173,1 кг хураан хураан авчээ.
Тус цэцэрлэг 2021 оны 12
дугаар сард “Олон улсын Эко сургууль цэцэрлэг хөтөлбөр”-т хамрагдаж, хүүхдийн
эрүүл, аюулгүй, ногоон орчныг бүрдүүлэн "Хүрэл гэрэгэ" өргөмжлөл
хүртсэн бөгөөд 2022 оноос ийнхүү багш, ажилчдынхаа хүчээр хүнсний ногоо
тариалж, хүүхдийн хоол хүнсэнд орон нутгийн хөрсөнд ургасан чанартай, ногоог
хэрэглэж байгаа төдийгүй, энэ жил хүүхдүүдийнхээ хоолны цэсийг “броклитой сүүн
зутан”, “овьёосны жигнэмэл” гэсэн 2 төрлийн хоолоор нэмэгдүүлсэн байна.