Баян-Өлгий аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-10-09 09:59:01

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвөөс баруун хойд зүгт 16 километрийн зайд 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Газар хөдлөлт Улаанбаатарын 6.42 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

 

相关新闻