БУЛГАН: Сурагчид веб программчлалын хакатон тэмцээнээр өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Мэдээлэл, технологийн үндэсний паркаас Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран аравдугаар сарын 2-5-нд “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд явууллаа. Тэмцээнд нийт 22 сурагч оюун ухаанаа уралдуулсан байна.
Сурагчид веб программчлалын анхан болон дунд шатны мэдлэг эзэмшиж сурсан мэдсэнээрээ багт хуваагдан өрсөлдлөө.
1-р байр /1-р баг/ М.Батдаян У.Саруулбилиг Б.Энхмандах
2-р байр /7-р баг/ Н.Анх-Эрдэнэ Г.Мөнхжин У.Ичинхорлоо
3-р байр /2-р баг/ Б.Мөнхбилгүүн Ё.Цэрэнлхам Ж.Хүсэл-Эрдэнэ
Байр эзэлсэн багууд Мэдээлэл, технологийн үндэсний паркаас зохион байгуулдаг сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах эрхээр шагнуулсан байна.