БУЛГАН: Боловсролын салбарын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-10-06 10:05:25

Булган, 2023 оны аравдугаар сарын 6  /МОНЦАМЭ/.  Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь удаагийн баярын өдрөөр. Булган аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас “Шилдэг багш” нараа шалгарууллаа. 


Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 3000 орчим багш, ажилтнууд ажиллаж байна.


2023 оны Боловсролын салбарын “Шилдэг багш”-аар Хутаг-өндөр сумын ЕБС-ийн биеийн тамирын багш Намсрайжавын Болормаа, Булган сумын 1-р цэцэрлэгийн багш Цамбын Отгонцэцэг


2023 оны Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын “Шилдэг мэргэжлийн багш”-аар Төмөрбаатарын Даваахүү


2023 оны Боловсролын салбарын “Шилдэг удирдах ажилтан”-аар Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн бага боловсролын сургалтын менежер Пүрэвсүрэнгийн Уртнасан, Бугат сумын цэцэрлэгийн эрхлэгч Баасанжавын Мөнхтуяа


2023 оны Боловсролын салбарын “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн дотуур байрны тогооч Эрдэнэ-очирын Одонтуяа, Сэлэнгэ сумын “Ундраа” цэцэрлэгийн галч Жанлавсүрэнгийн Мэндбаяр нар тус тус шилдгүүдээр тодорлоо.



Шинэ санаа, шилдэг арга барилыг нэвтрүүлж, сурагчдаа аймаг, бүс, улсын хэмжээний олимпиадуудад амжилттай оролцуулж, ирээдүйн эх орны эздийг сурган хүмүүжүүлсэн хөдөлмөрөө үнэлүүлж буй багш нартаа сурагчид уран бүтээлийн үзэсгэлэнгээрээ бэлэг барьсан байна.


相关新闻