БУЛГАН: “Сурагчдын ногоон төгөл” шилдэг төслөөр шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Гурванбулаг сумын “Сурагчдын ногоон төгөл” Шилдэг төслөөр шалгарч, ЕБС-ийн багш, сурагчид, ажилчид хамтран 3 га-д 600 ширхэг хайлаас тарьж нээлтээ хийлээ.
"Орон нутгийн ерөнхий
боловсрол" сэдэвт төслийн шилдгээр шалгарсан “Сурагчдын ногоон төгөл”
төслийг Гурванбулаг сумын уугуул Б.Дуламсүрэн бичсэн байна.
Нийгмийн Ардчилал залуучуудын сангаас 20 сая төгрөгөөр 2 жилийн хугацаатай санхүүжүүлж буй уг төслөөр ЕБС-ийн
1-12 ангийн сурагчдад экологийн боловсрол олгох, тэдэнд мод тарих аргачлалыг
эзэмшүүлэх юм байна.
Сумаас дэмжиж ЕБС-ийн нэр дээр 3 га газар өгсөн бөгөөд энэ намар салхины хамгаалалт болох гурван эгнээ мод тарьж, зөвлөх доктор Б.Чимэд ЕБС-ийн сурагчдад экологийн боловсрол
олгох сургалтыг зохион байгуулжээ.
Нийт талбайн 0,5 га-д жимсний мод
тарих цаашид сургуулийн үдийн цайны хэрэглээнд жимсээ нийлүүлэх төлөвлөгөөтэй,
0,5 га-д үржүүлэг хийх, мод тарьж арчлах, дараа жилийн үрээ түүх, хадгалах, хөрс шороо бэлдэх аргачлалыг хүүхдүүдэд сургах мөн хүлэмж
байрлуулж эрсдэлтэй суулгацаа байрлуулах, 2 га-д модоо бойжуулах аж.