ТӨВ: Дайчилгаатай болон орон нутгийн хамгаалалт хамтарсан сургууль эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-05 17:11:51

Зуунмод /МОНЦАМЭ/. Бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарыг хамруулсан дайчилгаатай болон орон нутгийн хамгаалалтын томилгоот бүрэлдэхүүнтэй хамтатгасан сургууль өнөөдрөөс эхэллээ.

 

Тус үйл ажиллагааг Монгол Улсын Зэвсэгт хүчний тухай хууль, Дайчилгааны тухай хууль, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулж байна.

 

Энэхүү хамтарсан сургуульд Зуунмод, Сэргэлэн, Баянхангай, Алтанбулаг, Аргалант сумын бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарыг ЗХЖШ-ын даргын дайчилгааны даалгавраар татан оролцуулж байна. Уг ажлыг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хүн хүч болоод техник хэрэгслийг түшиглэн зохион байгуулж байгаа юм.


Төв аймгийн нутаг дэвсгэрт 19 жилийн дараа хамтарсан сургууль болж байна.


Уг сургуулийг хурандаа С.Ванчинхүү нээж үг хэлэхдээ, “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсэн тулгуур ойлголт нь:

Нэгдүгээрт, батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны үндэс мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин,

Хоёрдугаарт, бүх иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт,

Гуравдугаарт, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа юм” гэв.

 

Мөн сургуулийн нэг зорилго нь үүнд чиглэж байгаа бөгөөд орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх юм.


Түүнчлэн, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг чадваржуулах, орон нутгийн цэрэг, орон нутгийн томилгоот нэгжийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд чухал ач холбогдолтой” гэж онцлов.


相关新闻