ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумын хэмжээнд ЕБ-ын зургаан сургууль, 10 цэцэрлэг, политехникийн коллеж хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-08-27 14:48:30

Даланзадгад /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын Засаг даргын тамгын газар, Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж гүйцэтгэл 90 гаруй  хувьтай хийгдэж байна.

 

Тус сумын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын зургаан сургууль, 10 цэцэрлэг, политехник коллеж сургалтын үйл ажиллаагааг зохион байгуулна. 

Хичээлийн шинэ жилийг угтан сургууль, цэцэрлэгүүдийн анги танхим, гадна орчныг ариутгаж сурагчдыг эрүүл, аюулгүй орчинд хүлээж авах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр холбогдох албаныхан ажиллаж байна.

 

Тодруулбал, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад сумын 25 дугаар цэцэрлэгийн гал тогоог бүрэн засварлажээ. Мөн ерөнхий боловсролын долоодугаар сургуулийн цэвэр бохирын 124 метр шугам сүлжээг шинээр хийсэн бол гуравдугаар сургуулийн спорт  залны шалыг стандарт модон шалаар сольж шинэчилжээ.   

Мөн сургууль, цэцэрлэг орчмын авто замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулж босоо тэмдэг, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ, хурд сааруулагчны өнгийг сэргээх, толь байрлуулах зэрэг ажил хийгдэж байна. 


相关新闻