Ус хангамжийн цогцолборыг байгуулах ажлын явц 73 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Ханбогд суманд ус хангамжийн цогцолбор барьж байна. Уг байгууламжийн гүйцэтгэл 73 хувьтай байгаа бөгөөд ирэх 11 сард ашиглалтад өгөх ажээ.
Энэхүү байгууламжийн хүчин чадал нь 13 мянга хүртэлх хүн амыг цэвэр усаар хангах бөгөөд өргөтгөл хийснээр 32 мянга хүртэлх хүн амыг ундны цэвэр усаар хангах боломжтой гэнэ. Дээрх бүтээн байгуулалтанд усны эх үүсвэрийн гүний худаг, 1500 шоо метрийн багтаамжтай түүхий усны сан, ус цэвэршүүлэх байгууламж, ус дамжуулах 6.6км гол шугам, 2000 шоо метрийн багтаамжтай цэвэрлэсэн усны сан, 10кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, 8.8км урт дэд өртөөнүүд багтаж байгаа ажээ.
Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа уг байгууламжийн ус цэвэршүүлэх үйлдвэр гэхэд л эхний үедээ хоногт 2600 шоо метр ус цэвэршүүлэх бөгөөд өргөтгөл хийсний дараа хоногт 5200 шоо метр ус цэвэршүүлэх юм байна.
Дээрх бүтээн байгуулалт хийсний дараа тогтмол ажлын байр ч нэлээн нэмэгдэх ажээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн