БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд нүхэн жорлонгийн тооллого хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын өнгөрсөн сарын 3-ны өдрийн 368 дугаар захирамжаар "Цэвэр цэмцгэр Өлгий" аяныг аймгийн хэмжээнд дөрвөн сарын хугацаатай өрнүүлж байна.
Аяны төлөвлөгөөнд хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхүүдийн нүхэн жорлон, угаадасны нүхний тооллого хийхээр тусгасан.
Уг ажлыг нэг сарын хугацаанд зохион байгуулсан ба аймгийн хэмжээнд нийтдээ 18865 нүхэн жорлон, 516 стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж, 12895 угаадасны нүх байгаа гэсэн дүн гарчээ.
Одоо аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас эхний ээлжид аж ахуйн
нэгж, албан байгууллага, жуулчны баазуудын ашиглаж буй хөрс бохирдуулагч нүхэн
жорлонгуудыг буулгах, эко ариун цэврийн байгууламжаар солих шаардлага хүргүүлж,
биелэлтэд хяналт тавьж ажиллаж байгаа гэдгийг тус газрын мэргэжилтэн М.Марина
онцоллоо.