ДОРНОД: Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр замыг бүтээн байгуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-10 15:22:47

Чойбалсан /МОНЦАМЭ/. ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын удирдлага Дорнод аймагт айлчлах үеэрээ Чойбалсан-Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замыг бүтээн байгуулахад бүхий л талаар оролцож, дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.


Түүнчлэн хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, Монгол-Орос-Хятадын шинэ гурван талт худалдааны урсгалыг байгуулах, гурван улсыг дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцсан байна.


Хоёр тал хөрөнгө оруулагчдыг дэмжиж хил дамнасан худалдааны бүс байгуулснаар барааны эргэлт нэмэгдэх юм. Дорнод аймгаас Өвөр байгалийн хязгаар руу малын мах экспортлох ажлыг Дэлхийн Мал эмнэлгийн байгууллагын баталсан дүрэм, журмын дагуу хэрэгжүүлэх, Дорнод аймагт Өвөр Байгалийн Хязгаараас нөөшилсөн махан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, хөрш аймаг, хязгааруудаас гадна сумд, районууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухалд үзсэн байна.


Айлчлалын үеэр ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын амбан захирагч Осипов Александр Михайлович ахмад дайчин Яринпилийн Өсөхөд хүндэтгэл үзүүлэв.

相关新闻