Орхон аймгийн Говил багаас 20 жилийн дараа дахин Олимпийн хүрэл медальтан төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-15 10:53:19
oyuka_hu@yahoo.com

Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй паралимпод Монгол Улсаас анх удаа Паурлифтингийн төрлөөр оролцсон Энхбаярын Содномпэлжээ хүрэл медаль хүртсэн.

Тэрээр 88 кг-ын жинд өрсөлдөж 210 кг-ыг өргөн паралимпийн медальтан болсон.Олимпийн хүрэл медальтан Энхбаярын Содномпэлжээ 1985 онд Эрдэнэт хотод төрж, өссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Улаанбаатар хотод “Ард даатгал” компанид ажилладаг юм. Багадаа жудо бөхөөр хичээллэж байгаад 2007 оноос н.Энхсайхан багшийн удирдлаган дор паурлифтингээр хичээллэх болжээ. Э.Содномпэлжээ Дэлхийн цомын аваргын хошой мөнгөн медаль, Азийн наадмын хүрэл медаль хүртэж байсан юм. Олимпийн хүрэл медальтан Содномпэлжээгийн аав Ш.Энхбаяр хэлэхдээ, “Орхон аймгийн Говил багаас 20 жилийн дараа дахин Олимпийн хүрэл медальтан төрж байгаад баярлаж байна” гэсэн юм.

1996 оны  “Атланта 96” зуны Олимпоос жудо бөхийн төрлөөр Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандах хүрэл медаль хүртэж байсан бөгөөд мөн Говил багт төрж өссөн юм.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻