ХОВД: Оюутан, залуучуудын урлаг, спортын их наадамд 1200 гаруй хүн оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-08 14:11:57

Жаргалант /МОНЦАМЭ/.  "Найрсаг, эко Ховд-2023"  оюутан, залуучуудын урлаг, спортын их наадам эхэллээ.


Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон "Залуучуудын хөгжил" хөтөлбөрт гурван жилд нэг удаа оюутан, залуучуудад зориулсан урлаг, спортын наадам зохион байгуулахаар тусгасан байдаг.  Энэ хүрээнд тус наадмыг өрнүүлж, 18-35 насны 1200 гаруй хүнийг оролцуулж байна.  


Өөрөөр хэлбэл,  оюутан,  залуучуудын спортоор хичээллэх идэвхийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой тус наадамд  Ховд аймгийн төвийн 12 баг, 16 сумын төлөөллөөс бүрдсэн 28 баг оролцож,  хөл бөмбөг, шатар, даам гэх мэт спортын найм,  урлагийн нэг төрлөөр өрсөлдөж байна.

"Найрсаг, эко Ховд-2023" наадмын үйл ажиллагаа наймдугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилж, шилдгүүдээ тодруулах юм. Онцлоход, өнөөдөр тус наадмын сагсан бөмбөгийн төрөлд 24 баг оролцож байна.  Наадам зохион байгуулах ажлын багт 100 гаруй хүн ажиллаж буй   

相关新闻