АУТНОУБХ-ын Залуучуудын байгууллагын тэргүүнээр Н.Учралыг сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ooluun@yahoo.com
2023-08-05 10:50:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VI хурал, Эмэгтэйчүүдийн VII хурал өнөөдөр Улаанбаатар хотноо Тэрэлж зочид буудалд нэгдсэн хуралдаанаар эхэлсэн юм.


Тус бага хурлын Залуучуудын VI хурал “Цар тахлын дараах нийгэм эдийн засгийн ахиц дэвшлийн төлөөх нийгмийн яриа хэлэлцээнд залуучуудыг  оролцуулах нь” сэдвээр яг одоо хуралдаж байна.

 

Хурлаар АУТНОУБХ-ын Залуучуудын байгууллагын тэргүүнээр Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Залуучуудын Холбооны \СДЗХ\ Ерөнхийлөгч, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, УИХ-ын гишүүн Н.Учралыг сонголоо. 

 

Н.Учрал Залуучуудын VI хуралд Монголын заллуучуудын өнөөгийн байдал,  тэдэнд тулгарч буй асуудлуудын талаар илтгэл тавив. 

相关新闻