ХЭНТИЙ: Чингис хотын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Чингис /МОНЦАМЭ/. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтан Хэрлэн сумаас Чингис хотын өнгө үзэмжийг нэмэх чиглэлээр гэрлэн чимэглэлийн дөрвөн багц ажлыг зохион байгуулжээ.
Уг багц ажлын нэг болох "Цэвэр цэмцгэр-Эко тохижилттой байгууллага" аяны хүрээнд ЕБС, СӨББ, ААН болон албан байгууллагууд гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламжаа нэмэгдүүлэв.
Мөн Хэрлэн сумаас Найман аваргын хөшөө орчим, Чингис хаалганаас аймгийн төв руу орж ирэх зам дагуу, Пунцагийн гудамж, Нисэхийн зам дагуу зэрэг аймгийн төвийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлж ажиллажээ. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэн, Сэцэн ханы ордон музей зэрэг соёл амралтын хүрээлэн газруудын гэрэлтүүлгийг нэмэгдүүлсэн байна.