ЗАВХАН: Ус ашигласны төлбөрөө төлдөггүй аж ахуйн нэгжүүдийн худгуудыг буулгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/.
Тиймээс
аймгийн
Засаг дарга Г.Өнөрбаяр эдгээр газруудын судалгааг яаралтай гаргаж, усны
төлбөрийг төлүүлдэг болгох. Зөвшөөрөлгүй барьсан худгуудыг буулгах ажлыг хийхийг аймгийн БОАЖГ-ын дарга Б.Мөнхбатад үүрэг болголоо.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар, ус, рашааны нөөц ашигласны төлбөрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд төлдөг.
Монгол улсад гэр хорооллын айл өрхүүд худгаас ус авахдаа, орон сууцанд амьдардаг айл өрхүүд болон аж ахуйн нэгжүүд байрны мөнгөө төлөхдөө усны төлбөрөө төлдөг. Гэтэл зарим аж ахуйн нэгжүүд олон жил ус ашигласны төлбөрөө төлөхгүй явсаар байхад, Байгаль орчин аялал жуулчлалын газар яагаад ажлаа хийхгүй байна вэ?
Тиймээс дээрх хуулийн хэрэгжилтийг
хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга онцгойлон санууллаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Завхан аймгийн газар доорх усны нөөц нь 1140 сая м3, харин гадаргын усны нөөц нь 3160 сая м3 юм. Тус аймаг жилд 1700,85 м3 усыг хүн амын унд ахуйд хэрэглэж байна.
Харин аймгийн хэмжээнд уул уурхайн ашиглалт болон
хайгуулын таван компани газар доорх усыг хайгуулын болон үйлдвэрлэлийн,
өрөмдлөгийн үйл ажиллагаанд ашиглаж байна.
Ус ашиглалт, усны
хэрэглээ, усны чанар аюулгүй байдлын талаар өнгөрсөн онд нийт 35 удаагийн
сурталчилгаа, нөлөөлөл мэдээллийн ажлыг олон нийтэд хүргэсэн байна.
Харин БОАЖГ-ын даргын тушаалаар өнгөрсөн онд тус аймагт таван цооног өрөмдөх тушаал гарсан. Тосонцэнгэл, Их-Уул суманд зөвшөөрөлгүй өрөмдсөн хоёр цооногийг илрүүлэн, БОХУБ-д шилжүүлэн зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авсан байна.
Харин
ус ашиглах зорилгоор ирсэн гурван хүсэлтийг харъяалах сав газарт шилжүүлсэн
байна гэж аймгийн БОАЖГ-аас нэмж мэдээлэв.