СЭЛЭНГЭ: Ерөө голын ус үерийн аюултай түвшинд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумаар урсан өнгөрөх Ерөө
голын усны түвшин 10.00 цагийн байдлаар 45 см-ээр нэмэгдэн 518
см хүрч, үерийн аюултай түвшнийг 134
см давсан байна.
Голын
усны түвшин ихээр нэмэгдсэнээр Ерөө сумын төвөөс Тасаг хүртэлх зам усанд автаж
жижиг гүүрээр гарах боломжгүй болжээ.
Иймээс
онцын шаардлагагүй тохиолдолд Тасгаас сумын төв рүү, сумын төвөөс Тасаг руу хөдөлгөөнд оролцохгүй байхыг сумын Онцгой комиссоос онцгойлон анхааруулав.