Цукербергийн олон нийтийн шинэ сүлжээ 30 сая хэрэглэгчтэй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-07-07 09:01:18

НЬЮ-ЙОРК. /Reuters/. Марк Цукербергийн “Meta” компаниас гаргасан “Threads” олон нийтийн шинэ сүлжээний аппликейшнийг “AppStore”-д байрлуулснаас хойш нэг хоног хүрэхгүй хугацаанд хэрэглэгчдийнх нь тоо 30 саяд хүрчээ.


"Хөөх, 30 сая хэрэглэгчтэй болжээ. Ямар нэг онцгой зүйл эхэлж байх шиг байна, гэхдээ маш их ажил хүлээж байна" гэж Цукерберг пүрэв гарагт “Threads” хуудсандаа бичсэн байна.


Уг олон нийтийн сүлжээг долоодугаар сарын 6-ны өдрөөс эхлэн татах боломжтой болсон юм. 


“Threads” нь “Twitter”-тэй адил олон нийтийн сүлжээ бөгөөд “Instagram”-тай холбосон тул хэрэглэгчид уг сүлжээн дэх хаяг болон дагагчдаа шилжүүлж болох аж. 


相关新闻