АНУ-д “Meta” компанийн шинэ платформыг татаж авах боломжтой болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-06 10:16:35

НЬЮ-ЙОРК. /Reuters/.  “Meta” компанийн Threads” шинэ  платформыг лхагва гарагт АНУ-ын Зүүн эргийн цагаар 19:00 цагаас эхлэн App Store”-ын АНУ гэсэн цэсээс татаж авах боломжтой болжээ.


Өмнө нь Meta уг программыг хэрэглэгчид долоодугаар сарын 6-наас эхлэн татаж авах боломжтой гэж мэдээлсэн хэдий ч тус компани Threads”-ийг урьдчилан төлөвлөсөн хугацаанаасаа өмнө хэрэглэгчдэдээ санал болгож байна.


Уг программыг Instagram”-ын хаягаа ашиглан  Apple-ийн төхөөрөмж дээр татаж авах боломжтой.


Компанийн тайлбарт дурдсанаар, “Threads нь хэрэглэгчид “энэхүү нийгмийн сүлжээнд нэгдэж, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэх платформ" юм гэжээ. Meta” компаниас хэрэглэгчдэдээ сонирхдог сэдвээрээ мөн үзэл бодол нэгтэй хүмүүстэйгээ харилцах, санал бодлоо хуваалцах, солилцох, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхийг зөвлөсөн байна.


The Wall Street Journal өмнө нь мэдээлснээр, “Meta”-ийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Крис Кокс уг программыг ашиглах талаар телевизийн хөтлөгч Опра Уинфри, Далай лам нартай хэлэлцээ хийж байна гэж мэдэгджээ. 


Meta компани “Twitter”-тэй өрсөлдөхүйц шинэ платформоо нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэний дараа цахим ертөнцөд ширүүн маргаан дагуулсан билээ. Зургаадугаар сарын 22-нд Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг маргаанаа шийдэхийн тулд “Twitter”-ийн эзэн Илон Маскийг холимог тулаанд дуудсан юм. Тэд Лас-Вегасын дэвжээнд тулалдахаар тохиролцжээ. Энэ тулаан нь түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тулаан болно гэж UFC-ийн ерөнхийлөгч үзэж байна.

相关新闻