Ерөнхий сайд үерийн нөхцөл байдалтай холбогдуулж Улсын онцгой комисст үүрэг өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах, хүч нэмэгдүүлж ажиллахыг Ерөнхий сайд Улсын онцгой комисст үүрэг болголоо.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2023 оны долоодугаар сарын 1-нээс Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн бороо орж, долоодугаар сарын 3-ны өдрөөс төвийн аймгуудын нутагт идэвхжиж, цаашид энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.