ХӨВСГӨЛ: Цэцэрлэг сум 3х3 сагсан бөмбөгийн талбайтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум 3х3 сагсан бөмбөгийн
талбайтай боллоо.
Боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Арбулаг, Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуульд 3х3 сагсан бөмбөгийн иж бүрэн талбайг тохижуулахаар төлөвлөсөн бөгөөд Цэцэрлэг суманд 3х3 сагсан бөмбөгийн талбайг ашиглалтад орууллаа.
Энэхүү талбай ашиглалтад орсноор хүүхэд багачууд чөлөөт цагаа спортоор хичээллэж зөв боловсон өнгөрүүлэх боломж нөхцөл бүрдэж байна.
Удахгүй Арбулаг, Эрдэнэбулган сумын 3х3
сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орох бөгөөд цаашид бүх сумын ерөнхий
боловсролын сургуульд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбайг
шинээр байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.