ХОВД: Төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлээр сургалт өрнөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн ажлын баг Ховд аймагт ажиллаж байна.
Энэхүү ажлын багийн
гишүүд өнөөдөр орон
нутгийн төрийн албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулж, төрийн албаны
шинэтгэл, төрийн албан хаагчийн ёс зүй, эрх зүйн зохицуулалтын чиглэлээр мэдээлэл танилцууллаа.
Энэ үеэр сургалтад оролцогчдын
зүгээс төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, цалингийн ялгаатай
байдлыг арилгах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байгаа гэх мэт олон санал хэлэв.
Ховд аймгийн хэмжээнд 5926 төрийн албан хаагч бий.