Туркийн даавуу үйлдвэрлэгч нар Монголын ЖДҮ-ийг дэмжихээ илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркийн даавуу үйлдвэрлэгч “Samir textile” болон “Bircan textile” зэрэг томоохон компанийн төлөөлөл Монголд ирээд байна. Тэднийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төв болон “Монголд үйлдвэрлэв” ТББ хамтран ажиллахаар урьжээ. Олон улсын брэнд үйлдвэрлэгч “Биржан” зэрэг дээрх компанийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн үйлдвэрлэгчидтэй “Холидэй Инн” зочид буудалд уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Энэ талаар Чингэлтэй
дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга Т.Уламбаяраас тодруулбал, “Манай
дүүрэг 870 орчим үйлдвэрлэгчтэй. Үүний 50 хувь буюу 429 нь оёдлын салбарт үйл
ажиллагаа явуулж байна.
Цар тахлын нөхцөл байдалд
оёдлын салбарын үйлдвэрлэл, тэр дундаа ЖДҮ эрхлэгч нар нилээдгүй уналтад орсон.
Үүнийг дахин сэргээхэд бидэнд хамтын ажиллагаа чухал байгаа. Тийм учраас
Туркийн үйлдвэрлэгч нарыг эх орондо урьсан.
Энэ нь нэгдүгээрт, оёдлын
үйлдвэрийн түүхий эд, даавууг дундын зуучлагч, худалдаачдаар дамжуулж өндөр
өртөгөөр авах бус, үйлдвэрлэгч нартай шууд холбогдож үйлдвэрийнх үнээр, хямдаар
авах, мөн чанартай, технологи шингэсэн даавуу нийлүүлж авах, текстильный
үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлж, хөрөнгө оруулахад хамтран ажиллахаар
зорилгоор урьсан юм” гэдгийг тодотголоо. Тэрбээр, Туркийн үйлдвэрлэгч нартай
даавууг Монголд урьдчилсан зээлийн нөхцөлөөр авах болон лизинг, франчайз
хэлбэрээр хамтран ажиллаж нийлүүлэхээр талаар ярилцаж байна гэв.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн захиргаа, ЖДҮ-ийг дэмжих төв “Өрхийн үйлдвэрлэлээс массын үйлдвэрлэлд” төсөл хөтөлбөр эхлүүлж буйг мэдээллээ.
Туркийн даавуу үйлдвэрлэгч
нарын төлөөлөл Гулин Биржан болон Илхан Ирдим нартай уулзахад тэд, 100 хувийн чанартай
даавууг хөвөнгөөр хийдэг. Тиймээс даавууны үйлдвэрлэл хөвөн үйлдвэрлэхээс
эхэлдэгийг хэлж байлаа. Жишээ нь, “Биржан” (Bircan) үйлдвэр гэхэд дэргэдээ хөвөн тариалах плантанц талбайтай.
Мөн түүхий эдээ хөвөн тариалалт ихтэй Тажикстан, Киргиз улсуудаас авдагийг хэлж байлаа.
Жижиг, дунд үйлдвэрлэгч нар тухайн улсын ДНБ-ийн үйлдвэрлэлийн 60 хувийг ханган бүрдүүлж буй нөхцөлд үйлдвэрлэл хэвийн гэж үздэг. Тиймээс ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг экспортод гаргах нь хамгийн чухал гарц гэдгийг Туркийн оёдол, даавууны брэнд үйлдвэрлэгч "Биржан" компанийн захирал Гулин Биржан онцолж байна.
“Биржан” үйлдвэрийн
захирал Гулин Биржан хэлэхдээ,
“Манай хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд маш ойр болж, Монголын зах зээлд Туркийн
бараа, бүтээгдэхүүн, тэр дундаа хөнгөн үйлдвэрийн бараа их орж ирж, нийлүүлж байна.
Аливаа улсын хөгжлийн
суурь нөхцөл бол үйлдвэрлэлийг дэмжих явдал юм. Ялангуяа жижиг, дунд, бичил
үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжин хөгжүүлэх нь чухал юм” гэдгийг
онцлон хэлж байлаа.
Тэрбээр, Турк улс
үйлдвэрлэгч нараа зөв, зүйтэй бодлого гарган дэмжиж ирсэн. Тиймээс Туркийн
бараа, бүтээгдэхүүн түүхий эд гэхээсээ илүү бүтээгдэхүүн болон дэлхий даяар
борлуулж байна.
Өнөөдөр танай
үйлдвэрлэгчдийн “Өрхийн үйлдвэрлэлээс массын үйлдвэрлэлд!” төсөл хөтөлбөртэй танилцлаа. Энэ хөтөлбөр амжилттай
хэрэгжвэл монголчууд заавал Туркт очиж бараа, бүтээгдэхүүн худалдан авахгүйгээр
Монголдоо захиалгаа өгөөд, Туркийн материалаар, Турк загвар, дизайнаар
үйлдвэрлэлээ явуулж болно. Энэ нь өөрийн орны зах зээлээ хамгаалж, улсынхаа
ЖДҮ-ийг хөгжүүлэх бүрэн боломжтой.
Бидний хувьд Монгол Улсыг хөгжиж буй том зах зээл хэмээн харж байгаа. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн удирдлага, ЖДҮ-ийг дэмжих төв үйлдвэрлэгч нараа дэмжиж буй энэ хөтөлбөрт бид өөрийн хувь нэмрээ оруулах гэж байгаа нь бидэнд том завшаан. Энэ үйл ажиллагаанд баяртай байна гэсэн юм.
Тэрбээр, Турк, Сирид болсон газар хөдлөлтийн үеэр Монгол Улсаас тусламж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн юм
Туркийн үйлдвэрлэгч нар Монголд
байх хугацаандаа “Говь” үйлдвэрээр орж, БХЯ-ны төлөөлөлтэй уулзажээ. Учир нь даавууны
“Биржан” үйлдвэр нь онцгой байдал, цэргийн хувцас үйлдвэрлэж, түүхий эдээр
хангадаг, галд шатддаггүй, биед наалдаггүй, ус, толбо тогтдоггүй зэрэг олон
улсын стандартад нийцсэн даавуу үйлдвэрлэдэг, үүгээрээ оёдлын үйлдвэрлэлд тэргүүний
дэвшилтэт бүтээгдэхүүний олон улсын 4-5 патент эзэмшдэг, энэ талаар дэлхийн
олон оронтой хамтран ажиллаж иржээ.
Гэрэл зургуудыг Н.Батбаяр