ДОРНОГОВЬ: Хамарын хийдийн замыг засварлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Хүнд даацын ачааны машин зорчсоны улмаас эвдэрсэн Сайншанд-Хамарын хийдийн замыг засварлахаар болжээ.
Сайншандаас урагш гурван замын уулзвар буюу (Хилэнцийн хөшөө) хүрэх улсын чанартай 24,6 км тууш засмал зам 2014 онд ашиглалтад орсон.
2019 оноос Зүүнбаян-Таван толгойн төмөр замын
бүтээн байгуулалтын дэр бетоныг жин тонн даац хэтрүүлэн 90 тоннын хүнд даацын тээврийн хэрэгслээр зөөвөрлөснөөс
үүдэж 13 км-т бүрэн, 11,6 км-т хагас эвдрэлтэй буюу нийт замын 60 хувийг нь
эвдрэлд оруулсан байна.
Улсын чанартай тус замыг сэргээн засварлах ажлыг аймгийн авто зам засвар, арчлалтын компани (АЗЗА)-ХХК хийж гүйцэтгэхээр болжээ.
Энэ онд говийн Догшин ноён худагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой
тохиож байгаатай холбогдуулан аялал жуулчлалын бүс нутгийн улсын чанартай
засмал замыг сэлбэж, засварлах ажлыг ойрын хугацаанд гүйцэтгэнэ хэмээн албаныхан
мэдээлэв. Дорноговь аймгийн аялал
жуулчлалын бүс нутаг нь Хамарын хийд-Энергийн төвийн орчмын нутаг юм.