2025 онд зохион байгуулах PISA үнэлгээнд Монгол Улс хамрагдах хүсэлтээ илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотноо үргэлжилж байна.
Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (OECD)-ийн захирал Андреас Шлейчертай уулзлаа.
2022 онд Монгол Улсын 196 сургуулийн 15 настай 9600 сурагч PISA олон улсын үнэлгээнд хамрагдсан. “Сурлагын амжилтын олон улсын үнэлгээний тайланг энэ оны 12 дугаар сард зарлах юм. Уулзалтын үеэр манай улс 2025 онд зохион байгуулах PISA үнэлгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийллээ.
Гурван жил тутамд зохион байгуулдаг PISA олон улсын үнэлгээнд 2022 онд 88 улс хамрагджээ. Уг үнэлгээгээр тухайн улсын
боловсролын салбар ямар хэмжээнд байгааг олон улсын түвшинд харьцуулан
тайлагнадаг. Өөрөөр хэлбэл, бид боловсролын салбарын ололт болон алдаагаа энэ
тайлангаас мэдэж авах, засах боломжтой.