ОРХОН: Хүүхэд хөгжил, хамгааллын чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймагт “Гүүд нэйборс” олон улсын байгууллагын салбарыг байгууллаа.
Аймгийн
Засаг дарга С.Батжаргал, “Гүүд нэйборс” олон улсын байгууллагын Монгол дахь
төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Жу Сүн Хён нар хамтран ажиллах санамж
бичигт гарын үзэг зурснаар уг салбарын үйл ажиллагаа эхэллээ.
“Гүүд нэйборс” байгууллага нь 1991
онд БНСУ-д байгуулагдсан бөгөөд дэлхийн 48
оронд төлөөлөгчийн газартай, НҮБ-д зөвлөх эрхтэй, ашгийн бус, хөгжлийн төлөө
хүмүүнлэгийн байгууллага юм.
Орхон аймагт тус салбарыг байгуулснаар “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-т суурилсан төсөл, хөтөлбөрийг 2028
он хүртэл хэрэгжүүлнэ. Ингэхдээ Эрдэнэ, Дэнж, Их-Залуу, Яргуйт багт түлхүү
ажиллах юм.