ДОРНОГОВЬ: Хамтран ажиллах гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-02 15:39:25

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын дунд зохиодог уул уурхайн зөвлөгөөн дөрөвдүгээр сарын 28-нд боллоо.

Дорноговь аймгийн ЗДТГ-аас Нээлттэй Дорноговьчуулганы хүрээнд зохион байгуулсан Уул уурхайн зөвлөгөөнд нийт 350 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцсон байна. Чуулганы төгсөглд Даланжаргалан, Иххэт, Мандах, Өргөн, Хөвсгөл, Сайншанд сумын нутагт ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй компанитай хамтран ажиллах гэрээг аймгийн Засаг дарга О.Батжаргал байгуулсан юм.

Гэрээгээр компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, байгаль орчны болоод бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зэрэг тодорхой үүрэг хүлээж ажиллах юм.

相关新闻